Израилийн xийсэн агаарын цоxилтын улмаас 65 xүний амь үрэгдэв
Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигийн залуу од, Миннесота Тимбервулвc багийн төвийн тоглогч Карл-Антони Таунсын ээж болох Жаклин-Круз Таунс коронавирусын улмаас нас барсан байна. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сард шинэ төрлийн коронавирусын халдвар авсан нь нотлогдсон юм. Тэрээр эмнэлэгт хэвтсэн даруйд бие нь муудаж, эрчимт эмчилгээний тасагт шилжсэн талаар Карл-Антони Таунс ярьж байсан билээ. Харин түүний ээж дөрөвдүгээр сарын 13-нд нас баржээ.
Энэ талаар Миннесота Тимбервулс багийн албан ёсны Инстаграм хуудсаар дамжуулан мэдээлж, гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
Ташрамд дурдахад, Карл-Антони Таунсын аав "CoVID-19" халдвар авсан хэдий ч бүрэн эдгэрсэн юм.