Шинэ төрлийн коронавирусын халдвар авсан Их Британий Ерөнхий сайд Борис Жонсон эмнэлгээс гарсан талаар түүний хэвтэж байсан эмнэлгээс мэдэгджээ.
Тэрээр гуравдугаар сарын 27-нд вирусийн халдвартай нь батлагдаж, 10 хоногийн дараа эмнэлэгт хэвтсэн. Түүнд илэрч буй шинж тэмдэг хүндэрч, эрчимт эмчилгээний тасагт хүчилтөрөгчийн аппараттай гурав хоносон билээ. Харин удалгүй биеийн байдал тогтворжиж, шинж тэмдэг цөөрсөн тул эмнэлгээс гарсан байна. Гэсэн хэдий ч ажилдаа явахгүй тодорхой хугацаанд ажиглалтад гэртээ байх аж.
Борис Жонсоний сүйт бүсгүй Кери Симондс "Өнгөрсөн долоо хоног маш хүнд байлаа. Би "Гэгээн Томас" эмнэлгийн ажилчдад талархаад барахгүй нь. Эдгээр хүмүүст төлж барахгүй өртэй боллоо" гэлээ. Мөн Борис Жонсон "Тэд миний амийг аварсан. Би тэдэнд гүнээ талархаж байна гэв.