Хонг Конгийн тэрбумтан, урлагийн бүтээл цуглуулагч Адриан Чен Хонг Конг даяар тусгайлан байрлуулсан автомат машинаар дамжуулан 10 сая ширхэг маск тараахаа мэдэгдлээ. Учир нь маш олон хүмүүс маск авч чадахгүй эсвэл мөнгөгүйн улмаас хохирох эрсдэлтэй байгаа тул би энэ боломжийг олгоно гэжээ.
Эхний ээлжинд эмзэг бүлгийн бага орлоготой иргэдэд ухаалаг карт ашиглаж, маск авах боломж бүрдүүлэх юм байна.
Тэрбээр өнгөрсөн жил Хонк Конг дахь K11 Musea худалдааны төвөө нээсэн. Энэхүү барилга нь гайхамшигт архитектуртай, олон арван урлагийн бүтээлтэйгээрээ алдартай. Форбес сэтгүүл түүний гэр бүлийн хөрөнгийн хэмжээг 20.7 тэрбум доллараар үнэлсэн байдаг.
Хонг Конгд одоогоор коронавирусийн халдвартай 1000 орчим тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барсан билээ.