Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ. Тэрээр “2019 оны арванхоёрдугаар сард НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төслийг өргөн барьсан. Тэр үед эдийн засаг тогтвортой, ямар нэг хүндрэл бэрхшээл байхгүй байсан. Харин одоо бол цар тахал дэлхий дахинд тархсан, эдийн засаг хумигдсан, хүнд үетэй нүүр тулаад байна. Тиймээс НӨАТ-ыг зайлшгүй бууруулах ёстой. Иргэд орлогогүй болж, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилтнаа цомхотгож, эдийн засаг ямар ч мөнгөний эргэлтгүй боллоо. Энэ үед татвараа буулгаж иргэд, аж ахуйн нэгжээ дэмжих хэрэгтэй” гэлээ.