Майкрософт компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс CNN агентлагт ярилцлагад орох үеэрээ хүмүүсийг дөрөвдүгээр сараас эхлэн энгийн амьдралдаа орох боломжгүй гэдгийг хэлсэн байна. Гейтс" Дөрөвдүгээр сараас эхлэн энгийн амьдралдаа буцаж орно гэж бодож байвал энэ боломжгүй. Өвчлөгсдийн тоо нэмэгдсээр л байна. Зөвхөн халдвартай иргэний тоо, онц байдлын түвшин буурч байж бидний хэвийн амьдрал үргэлжилнэ" гэжээ.
Тэрээр 2015 онд цар тахлын талаар анхааруулж байсан бөгөөд хүн төрөлхтний хамгийн том аюул цөмийн дайн биш цар тахал юм гэж хэлж байжээ. Тэрээр үүнийг хэлснийхээ дараа бид цар тахлын эсрэг бэлтгэлтэй байх ёстой, вакцин, оношлуурыг илүү хөгжүүлэх хэрэгтэй гэсэн ч ажил хэрэг болоогүй байна.
Мөн Гейтс коронавирусын халдвар хар дарсан зүүд юм шиг л санагдаж байна. АНУ халдварын тохиолдлыг бууруулахын тулд улам хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй гэлээ.