Анxаар: Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ
Өнгөрсөн шөнө буюу гуравдугаар сарын 26-ний 02.51 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд иргэн Ч-гийн байшингийн дээвэр шатаж байна гэсэн мэдээлэл тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай таван км замыг туулан долоон минутын дараа очиж, 25 минут ажиллан, унтраажээ. Уг гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн Ч /56 настай, эрэгтэй/ өртөж нас барж, цогцсыг иргэд гаргасан байсныг тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.