Израилийн xийсэн агаарын цоxилтын улмаас 65 xүний амь үрэгдэв
Английн Премьер лигийн шилдэг багийн нэг болох Манчестер Сити багийн менежер Пеп Гуардило Испани улсад 1.1 сая америк доллар хандивласан талаар түүний багийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. Цар тахал Испани улсад хурдацтай тархаж, халдварын тохиолдол 42 058, амиа алдсан хүний тоо 2991 болсон юм.
Пеп Гуардило 2008-2012 онд Барселона багийг дасгалжуулж Ла лигт гурван удаа, Аваргуудын лигт хоёр удаа түрүүлсэн. Германий Байерн Мюнхен багийг 2014, 2015, 2016дасгалжуулж гурван удаа түрүүлсэн. Мөн одоо дасгалжуулж буй Английн Манчестер Сити багтай 2018, 2019 онд аварга болж байсан юм.