ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Шинэ төрлийн коронавирусын халдвар АНУ-д хурдацтай өсөж, өчигдөр л гэхэд есөн мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн юм. Ингэснээр халдвар авсан хүний 53 мянгад хүрч, амиа алдсан хүний тоо 698 болсон
Covid-19 халдвар АНУ-ын 50 мужид бүртгэгдэж, зарим муж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаагаа зогсоосон билээ. Одоогоор 16 муж тахлын халдвараас сэргийлэх зорилгоор оршин суугчдыг гэртээ байх зөвлөмж гаргасан аж. Эдгээр 16 мужийн зарим нь хэрэгжүүлж эхэлсэн бол зарим нь хараахан эхлээгүй байгаа. Хэрэв ард иргэд гэртээ байх журам бүрэн хэрэгжиж эхэлбэл 142 сая хүн, нийт газар нутгийн 43% нь хөл хорионд орох юм.