Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
БНХАУ-д зорчин ирж буй, дамжин өнгөрөхөөс бусад бүх зорчигчдоос шинжилгээ авч, хөл хорионд байлгах шинэ журам өнөөдөр батлагдсан байна.
Энэ журам лхагва гараг буюу маргаашаас эхэлж мөрдөгдөх бөгөөд гуравдугаар сарын дунд үеэс БНХАУ-д бүртгэгдэж буй Covid-19 халдварын тоо эрс буурч, эндэгдэл багассан билээ. Харин сүүлийн үед коронавирусын халдвар гадаадын улсаас зөөвөрлөгдөн орж ирэх хандлагатай байгаа юм. Жишээлбэл өнөөдөр Хятад улсад 78 тохиолдол бүртгэгдсэний 74 нь гадаадаас ирсэн хүмүүс байсан аж. Иймээс БНХАУ-ын эрх баригчид ийм шийдвэрийг гаргасан байна.