Өнөөдөр УОК хуралдан, гаргасан шийдвэрийнхээ талаар мэдээллээ. Баян-өлгий аймагт 133 хүн тусгаарлагдаж, 57 хүн гэрээр хөл хорионд байгаа аж. УОК-ын шийдвэрээр иргэний тээврийг хориглосон, зөвхөн иргэдээ авч ирэх тусгай үүргийн онгоц нисгэнэ гэдгээ зарласан. Одоогоор монгол улсад 750 гаруй иргэнийг Москва, Сөүл, Токио хотоос авчирсан байна.
Өчигдөр манай улсын гурван иргэн коронавирусын халдвартай нь батлагдсан. Харин цахим орчинд тэднийг муу үгээр хэлэх, харааж, зүхэх үйлдэл гаргахаа болих хэрэгтэй. Өвчин хэлж биш, хийсэж ирдэг зүйл. Өвчтэй хүмүүс ч өөрсдийгөө халдвар тээж яваа гэдгээ мэдээгүй байсан хэмээн Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин ард иргэдээс хүслээ.
Covid-19 буюу шинэ төрлийн коронавирусын халдвар дэлхийн 164 улсад бүртгэгдсэн. Манай улсад хамгийн анхны тохиолдол гуравдугаар сарын 10-нд бүртгэгдсэн юм. Вирусийн халдвартай нь батлагдсан Франц иргэний биеийн байдал сайжирсан, амин үзүүлэлт бүгд хэвийн байгаа. ХӨСҮТ-д 257 хүн тусгаарлагдсан байгаа бол 88 хүн нь Франц иргэнтэй нэгдүгээр хавьталд орсон иргэд аж. Өчигдөр шинжилгээний хариу нь эерэг гарсан гурван хүний хоёрынх нь биеийн байдал хэвийн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байгаа Мөн Монголын ард түмэн Эрүүл мэндийн байгууллагадаа бүрэн, дүүрэн итгэж болно гэдгийг хэмээн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэллээ.