“Робот, дрон кодчилол”-ын үндэсний аваргууд тодорлоо
АНУ-ын Колумбус хотод хүндийн өргөлтийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-10-нд боллоо. "Токио-2020" зуны олимпийн наадамд оролцох эрхийн оноо олгох энэ тэмцээнд 36 орны 400 орчим тамирчин өрсөлджээ. Харин манай улсаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Ч.Нямзул, 71 кг-д Г.Энэрэл, 76 кг-д М.Анхцэцэг, -87 кг-д Э.Билэгсайхан, +87 кг-д Б.Оюунбаяр нар хүч үзэхэд ДАШТ-ий хошой хүрэл медальт М.Анхцэцэг мөнгөн медаль хүртсэн байна. Дэлхийн цомын тэмцээний эхний зургадугаар байрт орсон тамирчин олимпийн эрхийн оноогоо ахиулах билээ.