МҮХАҮТ-аас бизнесээ эрсдэл багатай удирдахад зориулж, зургаан агуулга бүхий багц зөвлөмж гаргалаа.
1. Ажилтнуудын аюулгүй байдлыг хангах
Ажилтнуудын сэтгэл санааг хэвийн байлгах орчин бүрдүүлэх
Хүний нөөцийн хомстолд орсон тохиолдолд ажиллах горим тогтоох
Эрсдэлтэй нөхцөл байдалд хариуцах, зохион байгуулалт хийх хүнийг томилох
Тогтмол мэдээлэл солилцох, зар түгээх утас, цахим сувгийг тодорхой болгох
Ажилтан бүрийн аюулгүй байдлын зэрэглэлийг тогтоож, шаардлагатай хамгаалалтын хэрэгслээр хангах
Онцын шаардлагагүй тохиолдолд гадаад, дотоод томилолтыг цуцлах, хязгаарлах
Ажилтнуудын гэрээсээ ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хурал уулзалтыг цахимаар хийх
Сэжигтэй тохиолдол гарсан үед тусгаарлах өрөө бэлтгэх 119 тусгай дугаарт мэдээлэл өгөх
Яаралтай үед холбогдох эрэмбэ дарааллыг тодорхой болгох
Гадаадын иргэдэд зөвлөгөө өгөх дугаарыг мэдэгдэх
2. Харилцагчдаа халамжлах
Харилцагч нэг бүртэйгээ холбогдож, бизнесийн үйл ажиллагаа нь хэвийн байгааг тодруулах
Өөрсдийн үйл ажиллагааны хуваарийн өөрчлөлт, онцгой нөхцөл байдлаа мэдэгдэх
Харилцагч хооронд онцгой нөхцөл үүсч, эрсдэл учирч болзошгүй тохиолдолд харилцан тохиролцож аюулгүйн горимд шилжих
Онцгой харилцагчаа халамжлах, санаа тавих
Үйлчилгээний байгууллагууд харилцагчдад эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүйгээр аюулгүй байдлаа маш сайн хангах зөвлөмжийг хүргэж эелдэг найрсаг ажиллагааг баримтлах
Зөвхөн бизнесийн үр ашгийн төлөө бус тогтвортой байдлаа хадгалах, болзошгүй бэрхшээлийг хамтын хүчээр даван туулах итгэл үнэмшил эрмэлзэлтэй байх
3. Борлуулалтын хамаарлаа шинжлэх, борлуулалтын төлөвлөгөөг шинэчлэх
Борлуулалтад эзлэх ТЕНДЕР-ийн борлуулалтын эзлэх хувийг тодорхойлох
Борлуулалтад эзлэх ОРОН НУТАГ-ийн борлуулалтын эзлэх хувийг тодорхойлох
Борлуулалтад эзлэх ОЛОН УЛС-ын борлуулалтын эзлэх хувийг тодорхойлох
Дээрх борлуулалтын сувгуудын хамаарал тус бүрээр тооцон энэ жилийн борлуулалтын төлөвлөгөөгөө уян хатан гаргах, өөрчлөх
Борлуулалтын шинэ суваг, онлайн худалдаа, хүргэлтийг бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг хичээх, илүү санаачлагатай ажиллах
Бизнес ХОЁР долоо хоногоос дээш хугацаанд зогсвол урсгал зардлаа нөхөх төлөвлөгөөтэй байх, зээлийн өөр эх үүсвэр хайх
4. Эрэлт нийлүүлэлтийг тооцоолох, ханган нийлүүлэлтийн систем
Бэлтгэн нийлүүлэлтийн жагсаалтыг нийт нийлүүлэлтэд эзлэх хувийн жингээр нь тодорхойлж, жагсаалт гаргах
Томоохон бэлтгэн нийлүүлэгчтэйгээ холбогдож нөхцөл байдлыг мэдэгдэж, учирч болох эрсдэлүүдийг тодруулах
Хэрвээ томоохон харилцагчдад хүндрэл учирвал тухайн бүтээгдэхүүнийг орлуулан бэлтгэх нийлүүлэгчдийн жагсаалт гаргах, хамтран ажиллах санал хүсэлтээ боловсруулж бэлтгэх
Компанийн түүхий эд бараа материалын нөөцийг нарийвчлан тооцох, хомстож болох нөөцийн эх үүсвэрийг тодорхойлох
Ханган нийлүүлэх боломжтой хугацааг олон улсын болон дотоодын тээвэрлэлтийн нөхцөл байдлын мэдээлэлд тулгуурлан нарийвчлан тооцож гаргах
Дотоодын түүхий эд бэлтгэн нийлүүлэгчидтэйгээ холбогдож, тогтвортой үргэлжлүүлэх бэлтгэх хангах
5. Зардалд дүн шинжилгээ хийх төсвийг тодотгох
Бизнесийн үндсэн үйл ажиллагаанд нөлөөлөх чухал зардлуудыг шинжилж, үнийн хэлбэлзлийг тодорхойлох
Компанийн бизнесийн үйл ажиллагааны тогтмол зардлуудыг бууруулах, үйлчилгээ үзүүлэгчдэд санал хүргүүлэх
Зардлын төсвийг тодотгож, томилолт түрээсийн зардлуудыг аль болох бууруулах
Ажилтан харилцагчид болон бэлтгэн нийлүүлэгчдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, халамжлах зардлын төсвийг шинээр тусгах
6. Санхүүгийн шинжилгээ тооцоо хийх
Компанийн хөрөнгө оруулалт цаг хугацаандаа, хэвийн явагдах боломжтой эсэхийг нягтлан шинжлэх
Гадаадын хөрөнгө оруулалт хэвийн үргэлжлэх эсэхийг нягтлах
Компанийн өглөг, авлагыг оновчтой төвшинд байлгах, зээлийн борлуулалт, худалдан авалтын шинэ бодлогыг хэрэгжүүлэх
Дээрх бүх шинжилгээний үр дүнд тулгуурлан Мөнгөн урсгал, P&L, баланс, хүний нөөцийг зөв удирдах эрсдэлийг тооцоолсон шийдвэр гаргах.