Зургийн тайлбар: 2018 онд хоёр улсын тэргүүн хилийн тусгаарлах шугам дээр гар барих гэж байна.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Чэ Ин-д коронавирус хурдацтай тархаж байгаад харамсаж буй захиаг илгээсэн байна. Захиаг гуравдугаар сарын 4-н буюу лхагва гарагт илгээж, "Өмнөд Солонгос Covid-19-ийн тархалтыг даван гарч чадна гэдэгт итгэж байна" хэмээжээ. Өмнөд Солонгос уруу захиа илгээсний хариуд Ерөнхийлөгч Мун Чэ Ин талархлын захиа явуулсан аж.
Шинэ коронавирусын халдвар хамгийн их тархаж буй улс Өмнөд Солонгос болон хувирсан. 5800 гаруй хүн халдвартай нь оношлогдож, БНХАУ-ын ард бичигдэж байна. Харин Хойд Солонгост албан ёсоор нэг ч коронавирусын шинж тэмдэг илрээгүй ч Өмнөд Солонгосын тагнуулчдын мэдээлснээр 7000 гаруй хүнийг хөл хорионд оруулсан аж.