Сингапур улсын иргэн 23 настай, Жонатан Мок гэх Лондонд сурдаг залууг зургаан этгээд“ Бид улсдаа чиний коронавирусыг авмааргүй байна” хэмээн бүлэглэн зодсон байна.
Тэрээр өнгөрсөн даваа гарагт өөрийн цахим хуудсандаа энэ талаараа нийтэлжээ. Хэрэг явдал хоёрдугаар сарын 24-нд орон нутгийн цагаар 16.45 цагт Оксфордын гудамд болсон аж.
Covid-19 буюу шинэ төрлийн коронавирусын халдварын улмаас зөвхөн Их Британид ч биш дэлхийн олон улс оронд Ази хүнийг ялгаварлан гадуурхах явдал олон давтагдаж байгаа билээ.
Жонатан Мок өөрийн цахим хуудсандаа “Намайг үзлэгт орсны дараа эмч нар хагалгаа ч хийж магадгүй гэсэн. Би сүүлийн хоёр жил Лондонд сурсан. Энэ надад анх удаа тохиолдож буй ялгаварлан гадуурхах үзэл биш” гэсэн байв.
Мок-д тохиолдсон явдал сүүлийн үед Их Британид бүртгэгдсэн олон хэрэгтэй адилхан. Учир нь дэлхий дахинд коронавирус хурдацтай тархаж буйгаас улбаалан ази хүмүүсийг ялгаварлах явдал ихсэж байгаа юм.