ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Сүүлийн үед коронавирусын халдвар хурдацтай тархаж байгаа улсын нэг бол Исламын Бүгд найрамдах Иран улс юм. Хоёрдугаар сарын 29-н буюу өнгөрсөн бямба гарагт Ираны парламентийн гишүүн Мухаммед Али Рамазани Дастак коронавирусын халдварын улмаас амиа алдсан. Тэрээр хэд хоногийн өмнө шинжилгээнд хамрагдаж, хариу нь эерэг гарсан юм. Мөн хоёрдугаар сарын 28-29-нд шилжих шөнө есөн хүн вирусийн халдварын улмаас амиа алджээ.
Ташрамд дурдахад, Ираны Эрүүл мэндийн сайд вирусийн халдвартай болох нь тогтоогдсон билээ.