Бид өчигдөр "Коронавирусын эдийн засагт үзүүлэх үр дагавар" сэдэвт шууд хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ үеэр жижиг Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар байр сууриа хүргэсэн юм. Түүний онцлох ярианаас түүвэрлэн хүргэж байна.
Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар:
1. Банк ч гэсэн бизнесийн байгууллага. Цаашид яах вэ гэдэг дээр Монголбанктай зөвшилцөнө. Ажлын хэсэг байгуулсан.Үйлчилгээний салбарыг хэрхэх вэ гэдгийг чухлаар ярих хэрэгтэй.
2. Банкны салбарт ямар эрсдэл ирэх вэ гэдгийг бид хаа хаанаа тооцоолж үзэх хэрэгтэй. Салбараа татаад “унагаачихгүй” хэмжээнд асуудлыг яаж шийдэх вэ гэдгийг ярилцаж байна. Бид 200 мянган зээлдэгчээ хэрхэн хамгаалах тухай ярьж байна. Гэтэл үүний цаад талд нь гурван сая харилцах, хадгаламж эзэмшигч бий. Нөгөө талаа эрсдэлд оруулахгүй байх нь чухал.
3. Олон улсад яаж шийдэх вэ гэдэг чухал. Үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж байна. Энэ жишгийг бид харж үзэх ёстой. Хөнгөлөлтэй зээл олгоод эхэлсэн зэрэг авч хэрэгжүүлэх олон жишээ бий.
4. БНХАУ хүртэл зээлийн хүүг зогсоох зэрэг арга хэмжээ аваагүй байна. Харин бодлогоор л дэмжиж байна. Гэхдээ тэр бол урт хугацааны шийдэл биш. Банкуудын санхүүжилтийг таслахгүй, гинжин холбоог таслахгүй байх нь л чухал.