Бид өчигдөр "Коронавирусын эдийн засагт үзүүлэх үр дагавар" сэдэвт шууд хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ үеэр жижиг дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөл А.Мөнхтуяа байр сууриа хүргэсэн юм. Түүний онцлох ярианаас түүвэрлэн хүргэж байна.
1. Бидний бизнес зогсчихвол жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид ядуурал руу шууд орохоор байна. Бид юу ч гуйгаагүй. Төрөөс тодорхой зохицуулалт хийж болохгүй юу? Үнэхээр хүнд байна.
2. Бид Онцгой нөхцөл үүссэнийг харгалзан үзэж, нэг удаа харж үзээч гэж л хэлээд байгаа юм.
3. Орлого маань 80 хувиар буурчихаад байна. Өмнө нь 500-600 мянган төгрөгийн орлоготой байсан. Гэтэл одоо 200 гаруй мянгыг л олж байна. 2-3 ажилтантай байсан. Түргэн хоолны газартаа өнөөдөр ганцаараа ажиллаж байна.
4. Залуусын ихэнх нь гадагшаа явчихсан. Үлдсэн Монголчууд нь хувиараа бизнес хийх гээд ядаж, цөхөж байна.
5. “Түр хугацаанд банкны хүүг л зогсоож өгөөч” гэж байгаа болохоос бид өр тэглэж өг гэж хэлээгүй. Мөнгө өгөөч гээгүй. Уян хатан ханд л гэсэн.
6. Бид Монголдоо хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс. Дэмжээд өгвөл, бидний мөнгө Монголдоо л үлдэнэ.
7. Ажилгүйчүүдийн эгнээнд орлоо, яах вэ гээд маш олон хүн холбогдож байна. Эхний ээлжинд нэгдье, тэмцье гэж байна. Төр зүгээр суусаар байх уу?