Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
Дэд сайд Ираж Харирхи өнгөрсөн Даваа гарагт хэвлэлийн хурлын үеэр Иран улсын халдварын бодит тоо баримтыг нуун дарагдуулсан гэх мэдээллийг няцааж байлаа. Харин түүний бие тавгүй байгаа нь бичлэгт тодорхой үлджээ. Мөн түүнээс гадна парламентын нэг гишүүнээс халдвар илэрсэн байна.
Өмнөд Солонгос, Итали, Иран улсад коронавирусын халдвар маш хурдацтай тархаж байгаа. Тийм учраас Иран улсад вирусийн халдвартай 95 хүн, нас барсан 15 хүн байгаа гэх тоо баримтыг ташаа бөгөөд бодит тоог нуун дарагдуулсан хэмээн өөр орны эрх баригч нар шүүмжилж байгаа юм.
Ташрамд дурдахад, Ираны хөрш зэргэлдээ улс тус улстай хиллэдэг хилээ хааж, ард иргэдээ аяллаар явуулахгүй байх шийдвэр гаргасан.