Брүүклин Нэтс багийн холбон тоглогч өдгөө 28 настай Кайри Ирвинг мөрний хагалгаанд орохоор болж, энэ улирал дахин талбайд гарах боломжгүй боллоо. Драфтын нэгдүгээр тойргын тэргүүн сонголт тэрээр Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигт ес дэх жилдээ тоглож байгаа юм. 2015-2016 оны хасагдах шатны тоглолтод гайхалтай байж, Кливленд хотыг аваргын цомтой болоход маш том үүрэг гүйцэтгэсэн билээ.
2017-2019 оны улиралд Өрнөдийн контендор баг болох Бостон Селтикст хүчин зүтгэж, энэ улирлаас эхлэн лигийн үнэ цэнэтэй тоглогч Кевин Дуранттай Брүүклин Нэтс багт нэгдсэн. Мөн энэ улирал бэртлийн улмаас талбайд нэг ч гараагүй Кевин Дурант шидэлтийн бэлтгэлдээ хийж эхэлсэн. Тэд энэ улиралд бүтэн өнжиж ирэх улиралд илүү хүчтэйгээр эргэн ирэх бизээ.