Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
Коронавирусын халдварын улмаас амиа алдсан хүний тоо1874-т хүрсэн. Халдвараар өвчилсөн иргэний тоо 73 336, бүрэн эдгэрсэн 12 976 хүн байна. Вирусийн тархалтаас болж БНХАУ-ын 750 сая гаруй иргэд аяллаар явах боломжгүй болжээ.
Өчигдөр шөнө Хубэй мужид 98 хүн нас барсан аж.
Өнөө өглөө Учан хотын эмнэлгийн захирал вирусийн халдварын улмаас уушгины хатгалгаа нь хүндэрч нас барсан талаар БНХАУ-ын Эрүүл мэндийн төвөөс мэдээлсэн билээ. Мөн голомтод ажиллаж буй 1716 эмч, сувилагч халдвартай нь тогтоогдсон. Харин БНХАУ-ын албаны хүмүүс өнөөдөр мэдээлэхдээ “Коронавирусын голомтод ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан эмч, сувилагчийг Баатар хэмээн цоллоно” гэлээ.