АН, МАХН-ны удирдлагууд уржигдар уулзжээ. Уулзалтад АН-ын дарга С.Эрдэнэ, дэд дарга Б.Дэлгэрмаа, МАХН-ын дарга Н.Энхбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, дэд дарга Э.Эрдэнэжамьяан нар оролцлоо. Тэд сонгуульд эвсэж оролцох тухай ярилцсан байна. Гэхдээ эцсийн шийд гараагүй.
Хамгийн харамсмаар нь өөрсдийгөө баруун төвийн үзэл баримтлалтай гэх, ардчиллын суурь АН үзэл баримтлал нь тодорхой бус гэхдээ зүүнийх нь илт анзаарагддаг МАХН-тай нэгдэхээр ярьж байна.
АН 2019 онд баруун төвийн үзэл баримтлалаа сурталчилж 21 аймаг тойрч, сүр дуулиан болж байв. Гэтэл явж явж хүн бүрд үнэгүй орон сууц, мөнгө амладаг МАХН-тай нэгдэхээр уулзаж яваа нь үзэл баримтлал нь худлаа гэдгийг нотлох үйлдэл болов.
Уг нь АН-ын яриад явдаг баруун төвийн үзэл баримтлал нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөөг хангасан, шударга ёсны эрх чөлөөг эрхэмлэдэг, улс төрийн эрх чөлөөг хангах учиртай. Халамжийн бодлого, мөнгөний амлалт ярьсаар өдий хүрсэн МАХН-тай АН нэгдвэл тэнгэр газар лугаа адил ялгаатай. Улс орноо хөгжүүлэхэд үзэл баримтлал нь чухал биш тул зүүний ч болтугай намтай элсэж сонгуульд ялахын төлөөх солиорол гэмээр.
АН-ын рейтинг эрх баригч МАН-аас доогуур, намын дарга С.Эрдэнэ өөрөө үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчдийн жагсаалтыг тасралтгүй тэргүүлдэг. Өөрөөр хэлбэл сонгуульд дэмжлэг авах намын болон намын даргын нэр нүүр муу. Тиймээс ч чөтгөртэй ч хамаагүй эвсье гэж байгаа бололтой.
Үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчдийн жагсаалтад С.Эрдэнэ тэргүүлсэн байдал
Үзэл баримтлалгүй гэдгээ ахин нотолсон АН-д ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ.
2020 оны 1-р сард хийсэн судалгаагаар МАХН 10 онооноос 3.2 оноотой, АН 3.4 оноотой байгаа юм.
Н.Энхбаяр үйл ажиллагаа нь таалагддаг ба таалагддаггүй улс төрчдийн аль ч жагсаалтад байдаггүй. Сүүлийн үед улс төрийн акц хийж, олны өмнө бага гарсантай холбоотой байж мэднэ.