ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Ниссан Моторс компани шинэ төрлийн коронавирус Дэлхийн олон улс оронд тархсантай холбоотойгоор БНХАУ-аас автомашины эд, анги худалдаж авахаа хойшлуулжээ. Энэ дагуу Фукуока муж дахь үйлдвэрээ энэ сарын 24-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан байна.
Коронавирусын тархалтын улмаас нийлүүлэлтийн асуудал анх удаа Япон улсын автомашины үйлдвэрлэлд нөлөөлж байна. Тус компанийн мэдээлж байгаагаар, "Фүкүока мужийн Канда дахь Ниссан Моторс үйлдвэрлэлээ мөн адил зогсооно" гэжээ. Энэ үйлдвэр нь экспортын зориулалтаар автомашин үйлдвэрлэдэг юм.