Израилийн xийсэн агаарын цоxилтын улмаас 65 xүний амь үрэгдэв
2016 онд Солонгосын иргэн Jang Ji-sung долоон настай Nayeon охиноо эдгэршгүй өвчний улмаас алдсан юм. Өмнөд Солонгосын телевиз охины ээжийг виртуал ертөнцөд “оруулж” охинтой нь "уулзууллаа".
Охинтойгоо “уулзахын” өмнө Jang нь VR чихэвчийг зүүж, том ногоон дэлгэцийн өмнө зогсож байсан бол “уулзалт” эхлэхэд тэр охинтойгоо ярилцаж, гар барьж, бүр төрсөн өдрийн лаа үлээж бялуугаа зүсжээ.
Jang хэлэхдээ "Наёонтой уулзаж чадлаа. Тэр над руу инээмсэглэсэн, маш богино хугацаа ч гэсэн жаргалтай үе байлаа. Миний мөрөөдөл биеллээ" гэсэн юм.
Телевизийн уран бүтээлчид энэхүү уулзалтыг хийхийн тулд найман сар зарцуулжээ.
Эх сурвалж: futurism.com