Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэг Тайланд улс, Бангкок хотод болсон Олон улсын киноны хоёрдугаар форумд оролцжээ.
Тэрээр “Хийморь” уран сайхны киногоор Азийн аялал жуулчлалыг дэмжих киноны хоёрдугаар форумд оролцож, холливудын шүүгчдийн сонирхолыг ихэд татсан байна.
“Хийморь” уран сайхны киног Төрийн соёрхолт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн аж.
Нэгдүгээр сарын 30-нд зохиогдсон форумд 30 гаруй шилдэг мэргэжилтнүүд илтгэгчээр оролцож, өөрсдийн мэдлэг туршлага, салбарын чиг хандлагын талаар мэдээлэл өгсөн байна. Энэ үеэр Тайланд болон Зүүн Өмнөд Азийн бүсээс ирсэн кино урлаг, аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүд улс орнуудын шилдэг дэлгэцийн бүтээлүүдийг үзэж сонирхсон аж.