Дэлхийн алдартай уран бүтээлчид болох Drake, Chris Brown, Meghan Trainor, The Weeknd, Tyga, G-Eazy, Lana Del Rey, Khalid зэрэг олон алдартнуудын нүүр хувиргагчаар ажилладаг Монгол “Make-up Artist” О.Оюунжаргал өдгөө Америкийн нэгдсэн улсад амьдардаг билээ.
Тэрээр Cardi B, Selena Gomez, DJ Snake, Ozuna нарын Taki Taki дууны клипний арын албанд ч мөн ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Авьяаслаг “Make-up Artist” маань дахин Солонгосын кпоп хамтлаг болох BTS хамтлагийн нүүр хувиргагчаар ажиллахаар болжээ.
О.Оюунжаргал өөрийн инстаграм хуудаснаа “Өчигдөр эртхэн унтаж амарна гэсэн боловч бүр нойр хүрсэнгүй. Одоо хоёр цагийн дараа BTS хамтлагийн шинэ клипэнд ажиллах гэж байна. Өнгөрсөн долоо хоногт уг ажлын саналаа аваад маш их баярласан. Эцэст нь энэ өдөр ирчихлээ” хэмээн нийтэлжээ.
Энэхүү нийтлэлийг нь BTS хамтлагийн шүтэн бишрэгчдийн сонирхлыг ихэд татаж BTS хамтлагийн шинэхэн уран бүтээлийг тэсэн ядан хүлээж байгаа аж.