Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
86 настай эмч төрөлх Ухань хотынхоо эмнэлэгт коронавирустай хүмүүсийг эмчлэхээр иржээ. Дун профессор хэдий хөл дээрээ зогсож чадахгүй, тэргэнцэртэй ч хүн эмчилж байгаа нь олон хүний талархлыг хүлээгээд байна. Өнөөдрийн байдлаар Ухань хотын эмнэлгүүд өвчтөнүүдээр дүүрч, эмч нар ачааллаа дийлэхгүй байгаа юм. Дун профессор эмч нар халдвар авсан, ядарсан байгааг хараад туслахаар шийдсэн гэжээ. Тэрээр эхний өдрөө 30 гаруй хүнд үзлэг хийсэн байна.