БНСУ-ын Үндэсний Ассемблей онц байдлыг цуцалсан тогтоол баталлаа
БНХАУ-ын 830 гаруй иргэдэд халдварлаад байгаа үхлийн аюултай коронавирусын халдвар Үхань хотын хар зах дээр худалдаалагддаг чоно, харх, гахай, сарьсан багваахай зэрэг зэрлэг амьтдын махнаас үүссэн байж болзошгүй талаар Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. Тухайн хар зах дээрээс иргэд маш олон төрлийн зэрлэг амьтад болон тэдгээрийн махыг худалдаалж авч хүнсэндээ хэрэглэдэг.
Коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд түүхий мах, хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Эх сурвалж: https://www.channelnewsasia.com/