УИХ-ын гишүүд тэтгэврийн зээлтэй иргэдийн зургаа хүртэлх сая төгрөгийн зээлийг тэглэж, зээлгүй ахмадуудад 2021 оны тавдугаар сард нэг сая төгрөгийн үнэт цаас олгох хуулийн төслийг баталсан билээ.
Тэгвэл зээл аваагүй ахмадууд түр хороо байгуулж төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэхээр болжээ. Тэд сар шинийн өмнө бүх ахмадууддаа гурван сая төгрөгийг олгохыг шаардаж байгаа юм.
Тэтгэвэр тэглэсэн шийдвэрээ ахин хар
Түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Эрдэнэбат : Зээл аваагүй, бага зээлтэй иргэдийн иргэдийн эрхийг хамгаалах зорилгоор ахмадуудын төлөөлөл түр хороо байгуулан 10 хонож байна. Ажиллах хугацаанд төрийн гурван өндөрлөгт санал хүргүүлсэн боловч одоогоор хариу ирээгүй байна. Монгол улсын Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлэх гэж өнөөдөр бид цуглараад байна.
Ирээдүйд байгалын баялагийг энэ тэгэвэр шиг тэгш бус хувиарлахаас сэргийлж бид одоо энэ эсэлгүүцлийг зарлаж байна. Ахмад настан бололцоотой хүмүүс зээл авдаг. Би 300 мянган төгрөгний тэтгэвэр авдаг, дээд тал нь хоёр сая төгрөгний зээл авах боломжтой байдаг. Өндөр тэтгэвэр тогтоолгосон хүмүүс их хэмжээний зээл авдаг. Энэ хувиарлалт харьцангүй, тэгш бус шийдвэр байна. Гаргасан шийдвэрээ хархыг шаардаж байна,бид шаардлага хүргүүлнэ. Баяр дөхөж байхад ахмад настнуудаа жагсааж, тэмцэл хийлгэх хэрэггүй. Ахмад настан бүрт гурван сая төгрөг өгөх хэрэгтэй.
Тараана гэсэн воучерт бид итгэхгүй байгаа улаан, ногоон тасалбар шиг зүйл болох биз
Оны босгон дээр Монгол улсын Ерөнхийлөгч ахмадуудаа баярлуулсан ч УИХ хоёрдмол шийдвэр гаргаж ахмадуудыг талцуулж байна. Ирсэн өргөдөл гомдлыг Өргөдлийн байнгын хороон дарга Б.Оюунчимэгээр дамжуулан холбогдох хүмүүст хүргүүлнэ. Баталсан хуулийн төслөө эргэн харж цагаан сарын өмнө шийдэж өгөөч гэж төрийн гурван өндөрлөгөөс хүсэж байна. Ахмадуудынхаа сэтгэл санааг зөв тэгш байлгаж, гаргасан шийдвэрээ буцааж нийт ахмадууддаа тус бүр гурван сая төгрөг олгохыг шаардаж байна.