Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг билээ.
Тэгвэл энэ удаагийн өдөрлөг маргааш нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв болох
“Дүнжингарав” худалдааны төв
“Мишээл” экспо
“Драгон” төв
6 буудлын “Оргил” худалдааны салбаруудаар иргэдэд үйлчилнэ.
Мөн дээрх өдөрлөг нийслэлийн харьяа 9 дүүргийн Засаг даргын Тамгын газруудад 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
Иргэн та өдөрлөгт хүрэлцэн ирснээр иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүлийн эрх зүй, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлын талаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой юм байна.
Холбоо барих утас: 70116004, 326659