“Remax Crystal” брокер оффис эзэмшигч М.Болороо захирлын ажлын гүйцэтгэлтэй танилцлаа.
1.Та өглөө хэдэн цагт босч, хэдэн цагт амардаг вэ?
-Өглөө бол найман цагт босдог. Шөнө 2-3 ийн хооронд унтдаг.
2. Та ажлын төлөвлөгөөгөө юун дээр тэмдэглэдэг вэ ?
-Манайх өөрсдөө бизнесийн төлөвлөгөөтэй. Оффис мөн адил төлөвлөгөөтэй ажилдаг. Тэгээд агентууд төлөвлөгөөнийхөө дагуу долоо хонгийн зайтай гүйцэтгэх захиралаа хийгээд явдаг.
3. Таны цагийн менежментийг сонирхвол?
-Ер нь ажлуудаа хурдан хурдан шийдээд явчихдаг тэгээд бодоод л байвал удчих гээд байдаг болохоор шийдвэрээ хурдан гаргадаг.
4. Та хамгийн сүүлд ямар сургалтанд хамрагдсан бэ?
-Брокейр эзэмшигчдийн “Моментом” гээд сургалт байдаг л даа тэр нь бид нарт дараа дараагийн тулгарах асуудлуудад илүү түлхэц гаргалгаа гаргахад тусалдаг.
5.Та яг одоо ямар ном уншиж байна ?
-Энэ нь “Бизнес модел” гээд байгууллагуудад зориулсан ном байсан. Харин одоо бол энэ номоо агентууддаа зориулсан хувийн төлөвлөлтөө гарган суралцах, өөр боломжийг олж харахад тус болдог.
6 . Амьдралдаа хийж үзье гэж бодож явдаг зүйл?
–Хүмүүсийн нээх их очоод байдаггүй Африкт ч юм уу очоод нээх сайхан амрахыг л илүүд үзэж байна даа. Гадаад хэлний хувьд бол бид нар ер нь уншаад ойлгоод л байдаг болохоос ярих харилцаа үүсгэх тал дээрээ илүү анхаараад сайжруулах хэрэгтэй гэж бодож байна.