Өмнөд Солонгосын Спортын хороо 2020 оны Зуны олимпд Японы хуучин тугийг хэрэглүүлэхийг хүсэхгүй байгаагаа Олон улсын Олимпийн хороонд уламжилсан байна. Өмнөд Солонгосын эрх баригчид далбааны утга нь “Дарангуйлал, цэргийн хүч”-ийг бэлгэдсэн хэмээн үзэж буйгаа илэрхийлэн “Олимп бол энх тайвны наадам. Гэвч энэ туг энх тайвныг илэрхийлэхгүй байна” гэв.
Харин Зуны олимпийн зохион байгуулагч нар “Энэхүү туг нь ямар нэг улс төрийн утга агуулсан хориотой тэмдэг биш” гэжээ. Харин Олон улсын Олимпын хорооны хэвлэлийн төлөөлөгч “Олимпийн цэнгэлдэх хүрээлэн улс төрийн бүх үзэл суртлаас ангид байх хэрэгтэй. Хэрэв цаашид асуудал даамжирвал цаг тухайд нь нөхцөл байдлыг харгалзан үзэж байж шийдвэр гаргана” хэмээв
Ташрамд дурдахад 20-р зууны дунд үед БНСУ, Японы Эзэнт гүрний дарангуйлалд байх үед энэхүү туг ашиглагддаг байсан аж.
Өнгөрөгч оны Долдугаар сараас эхэлсэн хоёр улсын хоорондох “худалдааны дайн” намжаагүй байхад энэ асуудал нэмэгдсэн нь нөхцөл байдлыг илүү хурц болгож байна.