Израилийн xийсэн агаарын цоxилтын улмаас 65 xүний амь үрэгдэв
Виктория мужийн Малакута хотын оршин суугч 4000 гаруй хүн даваа гарагийн шөнө түймрээс зугтан далайн эрэг рүү зугтжээ.
Австралийн усан цэргийн анги өнгөрсөн шөнө завиар 1000, онгоцоор 60 орчим хүнийг аюулгүй газар уруу нүүлгэн шилжүүлсэн байна.
Мөн “Шинэ Өмнөд Вэльс” мужийн оршин суугчид аюултай нөхцөл байдалд байгаа аж.
Өнгөрсөн есдүгээр сараас эхэлсэн түймэр одоогоор 1200 гаруй байшин, барилга 19 хүний аминд хүрч, энэ долоо хоногт л гэхэд 28 хүн ор сураггүй алга болжээ. Түймрийн улмаас нийт 6070 километр квадрат газар шатсан байна.