2017 оны 05-р сарын 25-нд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж суудлаасаа буухын өмнө өөрийн гэгдэх хүмүүсээ гадаад улсуудад элчин сайдаар томилсон билээ. Тухайлбал Швейцарийн холбооны улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар Л.Пүрэвсүрэнг, Бүгд Найрамдах Франц улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар Авирмэдийн Баттөр нарыг томилох саналыг УИХ-д оруулж, дэмжигдэж байв. А.Баттөр нь Ц.Элбэгдоржтой нэг нутаг. Түүнийг Ерөнхийлөгч байхад нь Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байсан юм.
Харин 2019 оны 12-р сарын 24-нд А.Баттөрийг оффшор бүсэд мөнгө угаасан буюу визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдээр дамжуулан усан үзмийн талбайтай тансаг байр худалдан авсан хэмээн сэжиглэн Улаанбаатарт болсон Элчин сайдуудын цугларалтад ирээд байхад нь хилийн хориг тавьжээ.
А.Баттөр нь 1965 онд Ховд аймагт төрсөн. Бельги улсад Элчин сайд, 1998-2000 онд Гэгээрлийн сайд, 2012-2016 онд Батлан хамгаалах яамны дэд сайдаар ажиллаж байсан. АН-ын гишүүн, Статистикч, эдийн засагч мэргэжилтэй. Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд цолтой.
Оффшор бүс гэж юу вэ?
Хөрөнгөтнүүдийн их хэмжээний мөнгийг бага татвартайгаар найдвартай хадгалах газрыг “Оффшор бүс” гэж энгийнээр хэлж болно. Оффшорт мөнгөө хадгалуулахад татварын хэмжээ бага, санхүүгийн зах зээлийн хяналт шалгалт цөөн, өмчлөгч эзний мэдээллийг чандлан нууцалдгаараа ач холбогдолтой. Мөн Оффшорт мөнгөө хадгалуулж буй хүн өөр хүний нэрээр мөнгөө хадгалуулж болдог юм.