ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Хэрэг явдал арваннэгдүгээр сарын 17-нд болж, компаний ажилтнууд 19-нд мэдсэн байна. Алдагдсан хард дискт цалингийн мэдээлэл, ажилтнуудын нэрс, дансны сүүлийн дөрвөн орон зэрэг мэдээллүүд байжээ. Мөн 2018 онд фейсбүүкт ажилласан АНУ-ын 29 мянга гаруй иргэний мэдээлэл агуулагдаж байсан аж. Харин фейсбүүк хэрэглэгчдийн мэдээлэл байхгүй байсан хэмээн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
Өнгөрсөн баасан гаргаас эхлэн фейсбүүк компани мэдээлэл нь алдагдсан ажилчид руугаа анхааруулга явуулсан аж. Фейсбүүк компани алдагдсан мэдээллээ олж авахын тулд хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм байна.