
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурал болж хурлаас гарсан шийдвэрээ танилцууллаа.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “2026 оны улсын төсвийн тодотгол, 2027 оны улсын төсөв ямар учиртай төсөв өргөн баригдав гэдэг асуудал дээр дүгнэлт хэлэх ёстой байх.
Товчоор дүгнээд хэлбэл төсвийн тодотгол болон улсын төсөв “хууран мэхлэлт, залилан”-ийн шинжтэй төсөв гэж дүгнэхээс өөр арга байхгүй.
Энэ төсөв бол хэрэгжих боломж байхгүй төсвийг өргөн барьсан. Монгол Улсын 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Монгол Улс оршино уу, эс оршино уу Засгийн газарт хамаагүй юм байна. Нэг гараараа цалин тэтгэвэр нэмсэн нэртэй, нөгөө гараараа үгийн өсөлт, инфляц өдөөсөн төсөв өргөн барьсан.
Хэрэв энэ төсөв батлагдахгүй бол Ардчилсан нам луу бүх буруугаа чихэж байна. Өнөөдрийн Ардчилсан намын улс төрийн зөвлөл хуралдаж тодорхой чиглэл гаргалаа. Тус чиглэлд Н.Учрал Ерөнхий сайд огцрох ёстой, Ерөнхий сайд өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэх тал дээр шахаж ажилла гэсэн чиглэлийг өглөө.
Эх орон, ард түмнээ бодож байгаа гэж байгаа энэ төсвийг УИХ дэмжиж байна уу? гэдэг дээр шийдэл гаргах хэрэгтэй” гэв.










