
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг Үндсэн хуульд заасан иргэдийг үндэс, угсаа, хэлээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн суурь зарчмыг зөрчиж, үндэсний эв нэгдэлд сэв суулгах эрсдэлтэй үйлдэл гаргасан хэмээн үзэж, цагдаагийн бэлтгэл хурандаа К.Женисгүл Монгол Улсын иргэний хувиар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ханджээ.
Тэрбээр “Монгол Улсын иргэн, НА овогт Каусылгазын Женисгүл миний бие казах үндэстэн, цагдаагийн бэлтгэл хурандаа бөгөөд Монголын цагдаагийн байгууллагаас төрсөн анхны хууль зүйн ухааны доктор, анхны цагдаагийн газрын дарга юм. Би цагдаагийн улаан погонтой алба хаагчаас цагдаагийн бэлтгэл хурандаа хүртэл төрдөө хоёргүй сэтгэлээр, үнэнчээр зүтгэж ирсэн.
Цагдаагийн байгууллагад ажиллах хугацаандаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэм буруутай этгээдэд зохих хариуцлага тооцох зэрэг ажлыг хуулийн хүрээнд гүйцэтгэж байсан. Өдгөө гавьяаныхаа амралтад гараад 10 жил болж байна.
УИХ-ын гишүүн Мөнхтөрийн Нарантуяа-Нарагийн зохисгүй үйлдэл, эс үйлдэхүй хэрээс хэтэрч байна гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн хүн төрийн түшээгийн хувьд Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэдийн эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалагч байх учиртай. Казах үндэстний эрх ашгийг хөндсөн, тэднийг ялгаварлан гадуурхсан шинжтэй үйлдэл, мэдэгдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Иргэнийг үндэс, угсаа, хэлээр нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн суурь зарчмыг зөрчиж, үндэсний эв нэгдэлд сэв суулгах эрсдэлтэй.
Төрийн өндөр албан тушаалтан ёс зүйгүй, хариуцлагагүй мэдэгдэл хийж байгаа нь тухайн хүний боловсрол, ухамсрын түвшнийг харуулаад зогсохгүй төрийн институтийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаад гүнээ харамсаж байна.
Иймд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ёс зүйн зөрчил гаргаж, нийгэмд ялгаварлан гадуурхсан утгатай үг хэлэн, хууль бус үйлдэл гаргаж байгаа тул үүнийг таслан зогсоож, дараах хариуцлагыг тооцохыг шаардаж байна. Үүнд:
- УИХ-ын гишүүн Мөнхтөрийн Нарантуяа-Нарагийн чуулганы хуралдаанд үг хэлэх эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах;
- Казах ард түмнээс албан ёсоор уучлал хүсэхийг шаардах;
- Уг асуудлыг Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар хэлэлцэж, зохих дүгнэлт гаргах.
Хуульт ёс, хүний эрх болон үндэстэн хоорондын эв нэгдлийг дээдлэн, энэхүү шаардлагыг хүлээн авч, зохих арга хэмжээ авна гэдэгт итгэж байна” гэжээ.











зөв зөв зөв
Зөв ш дээ. Хэн ч хуулийн өмнө тэгш эрхтэй. Хамарны дор хагархай гэгчээр их бурж байгаа л даа Нара авгай
neiiteer ni heleegvil baihaa ha gazar hvnd gai Boldog hvmvvs baidag ter hvmvvsee old hariutslag toots heregtei baihaa
Бусдыг хүндэлж байж хүндлэл хүлээнэ. Нэг нутгийн Монголчуудын ёс заншлыг бас хүндлэх хэрэгтэй.