
Эдийн засгийн өсөлт удааширсантай холбоотойгоор Бээжин дотоодын банк, санхүүгийн байгууллагуудаа дэмжих үүднээс эдийн засгийн салбартаа 54 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Улсаас үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг Хятадын банк, санхүүгийн байгууллагуудаас гадна тус улсын Сангийн яам, дэлхийн тамхины томоохон үйлдвэрлэгч China Tobacco компани хүртэл хүртэх аж.
Банк, санхүүгийн салбарт дэмжлэг үзүүлэх уг хөтөлбөр нь БНХАУ-ын эдийн засгийг гацаанаас гаргаж, Хятадын банк, санхүүгийн байгууллагуудын үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулах, аж ахуйн нэгжүүдэд зээл олгох чадварыг нэмэгдүүлэх зорилготой аж.
Үүнээс амь насны даатгал хийдэг Хятадын хамгийн том компани China Life Insurance 35 тэрбум юань, China Taiping Insurance Group 7 тэрбум юанийн дэмжлэг авахаа мэдэгдсэн бол төрийн өмчит гурван банк улсаас авах 290 тэрбум юанийн санхүүжилтээ бэлэн мөнгөний нөөцөө нэмэгдүүлж, зээл олголтыг дэмжихэд зарцуулна гэдгээ онцолжээ.
Түүнээс гадна Хятадын төрийн өмчит хамгийн банкнууд болох Хятадын Хөдөө аж ахуйн банк болон Хятадын Аж үйлдвэр, худалдааны банк Хятадын Сангийн яам, China Tobacco компани болон тус компанийн охин компаниудад A зэрэглэлийн хувьцаагаа санал болгосноор 260 орчим тэрбум юань босгохоор төлөвлөжээ.










