
Сүүлийн өдрүүдэд Улсын гарди М.Бадарч удахгүй барилдаж эхлэх талаар мэдээнүүд энд тэндгүй хөвөрч эхлэв. Өөрөө ч нэгэн сайтад яриа өгч харагдана. Гэхдээ одооны хүчин төгөлдөр журмаараа бол Монголын олон улсын үндэсний спортын арбитрын допингын давж заалдах комиссын 2024.05.10- ны өдрийн шийдвэрээр түүний барилдах эрх 2027.07.13-ны өдөр хүртэл хасагдсан болно. Үүнийг нь монголын допингын эсрэг үндэсний төв, монголын үндэсний бөхийн холбоо, үндэсний ихбаяр наадмыг зохион байгуулах хороо дагаж мөрдөн хэрэгжүүлнэ. Хэрэгжүүлсээр ч өнөөдрийг хүрч.
Монголын олон улсын үндэсний спортын арбитрын допингын давж заалдах комиссын шийдвэр хэн нэгэн дураар өөрчлөөд байдаг шийдвэр биш дээр дурдсан эдгээр байгууллагууд шууд дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд энэ нь монголын болон олон улсын допингын дүрэм журам болоод биеийн тамир спортын тухай хуульд тодорхой заасан байгаа.
Улсын гарди М.Бадарч: Барилгын салбарын барилдаанд барилдахаар бүртгүүлэх гэтэл бүртгэж авахгүй л байна. Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүнээс тодруулсан “МОНАДА” буюу Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагаас тодруулаарай гэсэн. “МОНАДА”-аас асууж үзсэн “өөрөө мэд” гэсэн. “Өөрөө мэднэ гэхээр яана гэсэн ч үг юм би ойлгохгүй байна гэв.
Арбитрын шийдвэрээр хэн хэн ялалт байгуулж одоо барилдаануудад оролцоод явж байгааг уншигч та бүхэндээ хүргэе.
- Хамгийн анхны арбитраар ялсан тамирчин бол Улсын арслан Э.Оюунболд. Тэрбээр давтан допинг хэргэлсэн гэх үндэслэлээр 2021 онд 8 жилээр эрхээ хасуулсан хэдий ч Монголын олон улсын үндэсний спортын арбитрын 2022.04.28-ны өдрийн 22/011-02 дугаар шийдвэрээр 8 жил эрх хассан үндэсний бөхийн холбооны шийдвэрийг хууль эрхзүйн үндэслэлгүй гэж үзэн цуцалсныг 2022.06.23-ны өдөр шүүхийн шийдвэрээр албажуулсан тул 2022 оны үндэсний их баяр наадамд Улсын арслан Э.Оюунболд улсын аварга цолтой төрийн наадамд зодоглосон.
- Улсын харцага Ц.Мөнхбаяр, одоогийн Улсын начин Б.Өсөхбаяр нар нь 2023.03-р сард допингын явцын шинжилгээнд хамрагдах үедээ допинг илэрсэн. Үүнээс үүдэн үндэсний бөхийн холбоо 4 жилээр эрх хассан хэдий ч Монголын олон улсын үндэсний спортын арбитрын допингын давж заалдах комиссын 2023.11.23-ны өдрийн шийдвэрээр эрх хассан хугацааг хүчингүй болгосныг шүүхийн шийдвэрээр албажуулж тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн. Энэ 2 тамирчин ялсан шалтгаан нь МҮБХ тамирчныг шинжлгээнд сонгохдоо Олон улсын стандартыг мөрдөөгүй, мөн шийтгэлийг спортын холбоо нь ноогдуулсан гэх үндэслэлээр ялсан.
- Улсын харцага Т.Бэгзсүрэн нь 2022 оны үндэсний их баяр наадмаар допинг илэрч үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос 4 жилээр эрхээ хасуулсан. 2024 онд Монголын олон улсын үндэсний спортын арбитрын допингын давж заалдах комиссд хүсэлт гаргаж 2024.05.28 ны өдрөөс барилдах эрхийг сэргээсэн. 1 жил 10 сар тэмцээн уралдаанд оролцоогүй. Ялсан шалтгаан нь допингын шинжилгээнд бодит туслалцаа үзүүлсэн гэх үндэслэлээр.
- Аймгийн арслан Б.Бат-орших нь 2020 оны улсын баяр наадамд 6 давж харцага цол хүртсэн хэдий ч шинжилгээнээс хориотой бодис илэрч үндэсний ихбаяр наадмын бөхийн салбар хорооны 2020.10.27 ны өдрийн 07 тоот шийдвэрээр харцага цолыг нь хураан 11 сараар эрхийг хасав. Энэ наадмаар Дархан аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва нараас мөн допинг илэрч 11 сараар эрхээ хасуулав. Энэ үйл явдалтай холбоотойгоор Б.Бат-орших нь 2025 онд Монголын олон улсын үндэсний спортын арбитрын допингын давж заалдах комиссд хүсэлт гаргаж 2026.01.23-ны өдрийн хурлаар ялалт байгуулан харцага цолоо сэргээлгэхээр болсон. Үүнийг нь шүүх албажуулсан. Ялсан шалтгаан. Тэмцээн зохион байгуулагч нь тамирчинд шинжилгээний хариуг өгөлгүй эрх хасах шийдвэр оногдуулсан. Шинжилгээний хариуг 5 жилийн дараа гаргаж өгсөн бөгөөд тамирчин хариуг аваад В сорьцыг шинжлүүлэх хүсэлт гарагасан хэдий ч баяр наадам зохион байгуулах хороо дээжийг урт хугацааны хадгалалтанд аваагүй тул ялсан. Үндсэндээ А сорьцыг баталгаажуулж чадаагүй гэсэн үг. Цолыг сэргээх шүүхийн шийдвэр гарсан анхны хүн нь Б.Бат-орших биш юм. Өнгөрснийг санавал 2014 онд Архангай аймгийн тариат сумын харьяат улсын начин Н.Адьяабат, Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат улсын начин Б.Суманчулуун нараас допинг илэрч цолоо хураалгаж байсан бол 2021 оны 06 сарын 24 ны өдрийн 207 тоот тогтоолоор Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн шийдвэрийн дагуу өмнөх цол хураасан зарлигыг хүчингүй болгож байв. Үүнээс үзвэл Б.Бат-орших шүүхийн шийдвэрийн дагуу харцага цолоо авах л учиртай бололтой.
- Аймгийн арслан Э.Чойням. 2025 оны Төв аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн хэдий ч шинжилгээнээс хориотой бодис илэрсэн. Үүнээс үүдэн монголын үндэсний допингын эсрэг байгууллага 4 жил эрх хасаж цолыг хураах шийдвэр гаргасан хэдий ч Э.Чойням нь 2025 онд Монголын олон улсын үндэсний спортын арбитрын допингын давж заалдах комиссд хүсэлт гаргаж 2026.01.23 ны өдөр ялалт байгуулсныг шүүх албажуулан баталсан. Иймээс цолоо хураалгалгүй тэмцээн уралдаануудад оролцож эхэлсэн. Ялсан шалтгаан. Допингын эсрэг үндэсний төвийн ажилтан нь гэрчид нөлөөлсөн, шээсний сорьц авах явцыг эсрэг хүйсийн эмч авсан нь сорьцын найдвартай байдал алдагдахгүйг ДЭҮБ нь нотлож чадаагүй гэх үндэслэлээр ялав.
- Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр. 2025 оны үндэсний их баяр наадамд 8 давж үзүүрлэн гарьд цолыг хүртэв. Гэвч шинжилгээнээс хориотой бодис илэрч 2025.10.01 ны өдрийн үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 10 тоот тогтоолоор гарьд цолыг хурааж 4 жилээр эрхийг хасав. Н.Өсөхбаяр нь 2025 оны 12 сард Монголын олон улсын үндэсний спортын арбитрын допингын давж заалдах комиссд хүсэлт гаргаж 2026.05.12 ны өдөр болсон хурлаар Н.Өсөхбаярын талд шийдвэр гарсан болно. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 10 тоот тогтоолыг бүхэлд нь хүчингүйд тооцсон тул 4 жилийн эрх хассан болон цолыг хураасан шийдвэрүүд хүчингүйд тооцогдов. Үүнийг шүүх албажуулж баталгаажуулсан. Ялсан шалтгаан. Сорьцын хадгалалт, шилжилт хөдөлгөөнийг лабораторид аюулгүй тээвэрлэсэн болохыг нотлож чадаагүй, мөн монголын допингын эсрэг үндэсний төвийн ажилтан нь Германы лабораторын үр дүнд нөлөөлөх оролдлого хийсэн гэж үзсэн тул шинжилгээг бүхэлд нь хүчингүй болов.

















