
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-Канад хоёр улсын хил дээр байрлах 5 том нуурын нэг болох Онтарио нуурын нэрийг Америка нуур болгон өөрчлөх тогтоолд гарын үсгээ зуржээ.
Түүний хэлснээр уг тогтоол шууд мөрдөгдөж эхлэх аж. Канадын Ерөнхий сайд Марк Карни Онтарио нуур 400 гаруй жилийн тэртээгээс Канадын конфедерац үүсэж, АНУ тусгаар тогтнохоос ч өмнө Онтарио нэртэй байсныг онцолжээ.
Сүүлийн хэдэн хоногуудад АНУ, Канадын харилцаа хурцдаж, Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн даваа гарагт Канадын автомашин, ачааны машин, машины сэлбэг, эд анги болон гангийн импортын гаалийн татварыг 2027 оны 1-р сараас 50 хувь болгох болсноо зарласан билээ. Хариуд нь Канад улс 9-р сарын 8-наас АНУ-ын нэр бүхий зарим бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг мөн нэмэгдүүлнэ гэдгээ зарласан юм.
Ерөнхийлөгч Д.Трампын хувьд өнгөрсөн жил Мексикийн хоолойг Америкийн хоолой болгон өөрчилсөн билээ.









