
ОХУ-аас импортолж буй шатахууны татан авалт үргэлжилж, өчигдөр 22:10 цагийн байдлаар нийт 70 вагон бензин хүлээн авсан талаар шатахууны шуурхай штабаас мэдээллээ.
Импортолсон шатахууныг орон нутагт шуурхай хүргэх ажлыг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдийг аймгуудад хуваарилан ажиллуулж байгаа аж. Тухайлбал, “Синчи-Ойл”, “Аргал-Ойл” компани Дархан-Уул, Өвөрхангай, Сэлэнгэ аймгийн шатахууны хангамжийг нэмэгдүүлж байна.
Мөн “Эн Пи Петролиум” компани Өмнөговь аймагт, “Юнитед Бэст Ойл”, “Монсуль” компани Говь-Алтай аймагт АИ-92 бензин тээвэрлэн хүргэж байгаа юм.
Б.Дашпүрэвийн мэдээлснээр том, жижиг гэлтгүй шатахуун импортлогч бүх аж ахуйн нэгжийг орон нутгийн хангамжийг нэмэгдүүлэх ажилд оролцуулж байна. Цаашид шатахууны татан авалт, тээвэрлэлтийг тасралтгүй үргэлжлүүлж, аймаг, сумдын шатахуун түгээх станцуудын нөөцийг нөхөхөөр ажиллаж байгаа аж.
Видео:









