
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ээлжит шуурхай хуралдаанаар Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлосон, байгаль орчинд сөрөг нөлөөлөл учруулсан байж болзошгүй газруудад хяналт шалгалт хийхээр боллоо.
Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран ажлын хэсэг байгуулж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгахаар төлөвлөжээ.
Мөн хурлаар шатахууны түгээлт, татан авалтыг нэмэгдүүлэх, газрын тосны хайгуул, олборлолт болон хөрөнгө оруулалтыг дэмжих, уул уурхай, газрын тосны салбарын үйл ажиллагааны талаарх олон нийтийн мэдээллийг нэмэгдүүлэх чиглэлээр үүрэг өгсөн байна.
Түүнчлэн COP17-ын бэлтгэл ажлыг хангах, “Бадрах Энержи” компанитай холбоотой ажлыг эрчимжүүлэх, “Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний бэлтгэлийг хангах, намрын чуулганаар хэлэлцэх салбарын хууль, тогтоолын төслүүдийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг холбогдох газар, нэгжүүдэд үүрэг болгожээ.









