
8 дугаар сарын 19-ний өдөр Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их хэмжээний бороо орно.
Мөн төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор гол, мөрний усны түвшин нэмэгдэх, үер буух, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюул үүсэж болзошгүй тул малчид, иргэд, аялагчид, тээвэрчид онцгойлон сэрэмжилнэ үү.
8 дугаар сарын 18-ны 20:00 цагаас 19-ний 20:00 цаг хүртэл
Хур тунадас:
Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг болон зүүн аймгуудын баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи:
Төвийн нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр байна. Бороо орохын өмнө салхи түр зуур ширүүсэх төлөвтэй.
Агаарын температур:
Шөнөдөө уулархаг болон голын хөндийн нутгаар +4…+9, говийн бүсийн өмнөд хэсгээр +17…+22, бусад нутгаар +10…+15 градус байна.
Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газар, голын хөндийгөөр +17…+22, говийн нутгийн хойд хэсгээр +26…+31, өмнөд хэсэг болон Дорнод-Монголын тал нутгаар +31…+36, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчим
Шөнөдөө үүл багасаж, бороо орохгүй. Өдөртөө үүлшин бороо орно. Салхи шөнөдөө өмнөөс, өдөртөө зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14, өдөртөө +21…+23 градус дулаан байна.
Багануур орчим
Шөнөдөө үүл багасаж, бороо орохгүй. Өдөртөө үүлшин бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10…+12, өдөртөө +23…+25 градус дулаан байна.
Тэрэлж орчим
Шөнөдөө үүл багасаж, бороо орохгүй. Өдөртөө үүлшин бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 3-8 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +7…+9, өдөртөө +20…+22 градус дулаан байна.
Иргэд та бүхэн аянга цахилгаан, хүчтэй салхи, мөндөр болон болзошгүй үер усны аюулаас сэрэмжилж, шаардлагагүй тохиолдолд аялал, холын замд гарахгүй байхыг анхааруулж байна.









