
Монгол Улсад нийт 106.2 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 11.1 мянга нь харааны бэрхшээлтэй иргэн байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас харааны бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрны чанар, хүртээмж, нөхцөлийг сайжруулах хүрээнд “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв”-ийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Энэ хүрээнд 2025 онд тус төвийн үйлдвэрийн барилгад 1.22 тэрбум төгрөгийн их засвар хийсэн байна. Мөн улсын төсөвт 3.5 тэрбум төгрөг тусгаж, 2.7 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж шинээр нийлүүлжээ.

Тухайлбал, оёдол, хэвлэл, сав баглаа боодлын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөс гадна компьютер, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай зориулалтын брайль төхөөрөмж, эмнэлгийн тоног төхөөрөмж болон ажилчдын чийрэгжүүлэлтийн өрөө, тайзны дуу, гэрлийн тоног төхөөрөмжийг шинэчилсэн байна.
Харин 2026 онд тус төвийн өргөтгөлийн барилгын засварт 200 сая төгрөг, тоног төхөөрөмжийн төсөл, арга хэмжээнд 700 сая төгрөг тусгажээ. Үүнээс модон эдлэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжид 381.5 сая, хөгжим, соёлын танхимын тайзны тоног төхөөрөмжид 131.8 сая, харуул хамгаалалт, дохиолол, хяналтын системд 35.1 сая, албан хэрэгцээний автомашинд 105 сая, ажилчдын цайны газрын тоног төхөөрөмжид 31.9 сая төгрөгийг тус тус зарцуулахаар төлөвлөсөн байна.
Одоогоор нийт 685.3 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулж, тоног төхөөрөмжүүд үе шаттайгаар нийлүүлэгдэж эхэлжээ.
Гэвч тус төвийн зарим удирдах албан тушаалтантай холбоотой санхүүгийн зөрчлийн баримт илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас дотоод шалгалт оруулж, нөхцөл байдлыг шалган ажиллаж байгаа аж.











..Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг санаачилсан гэхээрээ та бүхэн давуу эрх эдэлж бусдын хүртэх боломжийг өөрсдийн хамаарал бүхий олон ТББ аараа татвар төлөгчдийн мөнгийг хуваан авч хөлжих ёстой юу битгий андуураад байгаарай..
Дураараа улсын хөрөнгийг зүй бусаар зарцуулж анхан шатны баримт дутуу 1 хуудас тайлан өгөөд л яамны Рэгүэн . агентлагийн Сосорбурам. Хурцэцэг .Сонгохбаяр зэргийн мөнгөнд нүдээ ухаад өгөхөөс буцахгүй шуналуудтай нийлж нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдраль сайжрах хөдөлмөрлөх боломжийг хулгай хийсэн чинь илрэх болохоор ЦАГ ЯМАГТ ДЭМЖИЖ ХАЛАМЖИЛСААР ИРСЭН ТӨРЛҮҮГЭЭ НУЛИМЖ хэлмэгдсэн зовсон хүмүүс болж жүжээд яахав…
Эцэст нь агентлагийн эрх мэдэлд санаархсан санаа чинь ч бүтэлгүйтлээ штээ…
Төр дэмжээд хуулинд хүртэл өөрчлөлт оруулж тусгайлан заалт оруулж байгаад Гэрэлийг чинь дарга болгосоон…Тэгээд юу болов 16 сарын хугацаанд ажил урагшлах биш бүр тартагт нь тулгаад төрийн байгууллага засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэж хэлэхэд гомдмоор болгоод сүйрүүлээд буулаа даа…
Дарга болох хүсэлтэй та бүхнээс болж нийт 106000 мянган ХБ иргэдийн эрх ашгийг үл тоож болохгүй ээ хөө..
Та бүхний шуналд хязгаар байх ёстой…
Та бүхэн төрийн өмчит үйлдвэрт төрийнхөө хайр халамж санхүүжилтээр жаргаж амьдарч байгаа гэдгээ санаарай…