
Ховд аймгийн Буянт сумын үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам 2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр болж өндөрлөлөө. Энэхүү түүхт ойн хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат Улсын аварга О.Хангай магнайлан түрүүллээ. Тэрбээр Ховд аймгийн Буянт суманд 1990 оны аравдугаар сарын 2-нд төрсөн билээ.
Улсын аварга О.Хангай “Олон ястны өлгий нутаг болох Ховд аймгийнхаа Буянт сумын 100 жилийн ойн баяр наадамд түрүүлсэндээ маш их баяртай байна. Намайг төрүүлж өсгөсөн аав, ээж, ах дүү, хамаатан садан болон нутгийн зон олондоо гүн талархал илэрхийлж, түүхт ойн баярын мэнд хүргэе. Буянт сумын маань 100 жилийн ой үнэхээр дэлгэр сайхан болж байна. Хүрэлцэн ирсэн нийт уяачид, харваачид болон наадамчин олондоо талархаж байгаагаа илэрхийлье. Мөн түүхт ойн баяр наадмыг зохион байгуулсан Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Буянт сумын нутгийн зөвлөл болон Засаг даргын Тамгын газрын хамт олонд баярлалаа” гэжээ.
О.Хангай аваргын бөхийн карьер 2010 онд эхэлсэн билээ. Тодруулбал, ХААИС-ийн төгсөх ангийн оюутан байхдаа сумынхаа наадамд ямар ч бэлтгэлгүйгээр барилдаж, сумын начин цол хүртсэн түүхтэй. Тэрбээр Монгол Улсын 25 дахь, Ховд аймгаас төрсөн анхны улсын аварга цолтон .
Г.Хэрлэн









