
Өнгөрсөн баасан гарагт Калифорни мужийн Санта Роза хотод болсон Дэлхийн хамгийн царай муутай нохойг тодруулах уралдааны ялагчаар 6 настай паг үүлдрийн Жинни Лу тодорчээ.
Калифорнийн Юкайа хотоос ирсэн Жинни Лу тус тэмцээнд 4 дэх удаагаа оролцож байгаа ба энэ жил ялагчаар тодорч, уламжлал ёсоор 5000 ам.доллароор шагнуулж, нүүр царай нь худалдаанд цөөн тоогоор гарах Mug Root Beer шар айргийн лаазыг чимэхээр болжээ.
Жинни Луг БНСУ-д ууланд байсан овоохойгоос анх олж байжээ. Тэрээр 4 жилийн эзэнтэй болсон ба өнөөдөр Жинни Лу бусад үрчлэгдсэн паг үүлдрийн нохойнуудын хамт бага сургуулиудаар явж, хүүхдүүдэд гудамжны, хаягдсан муур нохой үрчлэхийн ач холбогдлыг зааж, хөнгөвчлөх эмчилгээний төвүүд болон альцхаймер болон деменцтэй хүмүүсийг асрах төвүүдээр тогтмол зочилдог болохыг уралдааныг зохион байгуулагчид онцолжээ.
Дэлхийн хамгийн царай муутай нохойг тодруулах тэмцээн нь 1970-аад оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн ба тус тэмцээн хүмүүст нохойг дэлгүүрээс эсвэл нохой үржүүлгийн газраас худалдаж авах бус гудамжны нохой үрчилж авахыг сурталчлах зорилгоор зохиогдож эхэлжээ.
Өнгөрсөн жилийн тэмцээнд Петунья нэртэй 2 настай франц бульдог түрүүлж байсан билээ.
Best Friends Animal Society байгууллагын мэдээлснээр 2025 онд нохой, муурын асрамжийн газрууд 4.74 сая нохой болон муурйг асрамжиндаа авсан бол зөвхөн АНУ-д 4 сая нохой болон муур эзэнтэй болжээ.









