
Францын Үндсэн хуулийн шүүх 15-аас доош насныханд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох тухай хуулийн төсөл нь үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчсөн гэж үзжээ.
Францын хууль тогтоогчид нийгмийн сүлжээ нь хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэсэн үндэслэлээр өнгөрсөн сард 15-аас доош насныханд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох тухай хуулийн төслийг баталж, ирэх хичээлийн жилээс буюу есдүгээр сараас шат дараалалтайгаар хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөөд байсан юм.
Францын Үндсэн хуулийн шүүх 15-аас доош насныханд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох тухай хууль нь үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчиж байгааг онцолж, цахим үйлчилгээ, платформууд ашиглахын тулд насаа батлах ёстой гэж заасан нь ямар хууль тогтоолоор зохицуулагдах нь тодорхойгүй байна гэжээ.
Үндсэн хуулийн шүүхийн дүгнэлт гарсны дараа Ерөнхийлөгч Эммануэль Макрон Ерөнхий сайд Себастьян Лекорнюд уг хуулийн төслийг даруй шинэчлэн боловсруулахыг үүрэг болгожээ.









