
MMS Engineering ХХК Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Эрдэнэбатын Цэндбаатартай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналаа АНУ-д амжилттай үргэлжлүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 15 тулаан хийж, 15 ялалт байгуулсан, нэг ч ялагдалгүй амжилтаар дэлхийн тавцанд өрсөлдөж байна. Тэрбээр Монгол Улсынхаа нэрийг олон улсад өндөрт өргөж, мэргэжлийн боксын дэлхийн аваргын бүсийг эх орондоо авчрах эрхэм зорилготой билээ.


Түүний хүсэл тэмүүлэл, тууштай хөдөлмөр болон цаашдын зорилгыг дэмжин MMS Engineering ХХК хамтран ажиллахаар болж, бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд нь дэмжлэг үзүүлэх юм.
MMS Engineering ХХК-ийн хамт олон Монгол Улсынгавьяат тамирчин Э.Цэндбаатарт дэлхийн аварга болох зорилгодоо хүрч, эх орныхоо нэрийг дэлхийн боксын дэвжээнд дуурсгахыг хүсэн ерөөж байна.










