
Хойд Америкийн Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны Лос Анжелес Лэйкерс багийн эзэн тэрбумтан Марк Уолтер Walt Disney компанийн Гүйцэтгэх захирал асан Боб Айгер, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүргэн Жаред Кушнерийн төрсөн дүү Жош Кушнер нарт Лос Анжелес Лэйкерс багийн хяналтын багцыг 12.5 тэрбум ам.доллароор зарах гэрээ байгуулжээ.
Хойд Америкийн Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөл зөвшөөрлөө өгснөөр уг гэрээ хүчин төгөлдөр болох юм байна.
Марк Уолтерын хувьд жил хүрэхгүй хугацааны өмнө NBA-гийн 17 удаагийн аварга LA Lakers багийн хяналтын багцыг 10 тэрбум ам.доллароор худалдан аваад байсан юм. Тэрээр бейсболын LA Dodgers, эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн LA Sparks, “Формула 1”-гийн Cadillac зэрэг багуудаас гадна Эмэгтэйчүүдийн мэргэжлийн хоккейн лиг, Английн Премьер лигийн Chelsea клубийн хувьцааг эзэмшдэг нэгэн аж.









