
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар НИТХ-ын 2025 оны 25/29 дүгээр тогтоолоор баталсан журмын зарим заалтыг хүчингүй болголоо.
Аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж байсан нийт 152 бүртгэлээс 103-ыг нь хүчингүй болгож, хуулиар зохицуулагддаг 49 бүртгэлийг хэвээр үлдээжээ. Өмнө нь эдгээр баримт бичгийг бүрдүүлэхэд 70-90 хоног шаарддаг байсан нь худалдаа, үйлчилгээ эрхлэхэд хүндрэл үүсгэдэг байсан байна. Харин бүртгэлийг цөөлснөөр үйлчилгээ илүү хялбар, шуурхай болох нөхцөл бүрдэж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Саяхан дэлхийн 80 гаруй хотыг хамарсан “Гэнэтийн амьдралаа өөрчлөх боломжийг тооцоолох” судалгааны үр дүнг уншсан. Улаанбаатар хот тус жагсаалтын сүүл хэсэгт бичигдсэн байсан. Тиймээс бодлого тодорхойлогчийн хувьд иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд ямар арга хэмжээ авч болох талаар байнга эрэлхийлдэг. Үүний нэг нь “Чөлөөлье” үндэсний аян юм.
Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг хүчингүй болгосноор иргэд болон бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа хөнгөвчилж, амьдралын чанарт эерэг өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэллээ.







