Лондон хотод нэг сарын турш ямар ч хур тунадас ороогүй байна

Шатахууны хомсдолын үед хэрэглээг зохицуулах зорилгоор жолооч нарт улсын дугаарын тэгш, сондгой дарааллаар шатахуун олгох зохицуулалтыг энэ сарын 4-нөөс мөрдөж эхэлсэн юм. Түүнчлэн нэг автомашинд нэг удаад 50 мянган төгрөгөөс дээш шатахуун худалдаалахгүй байх хязгаарлалт үйлчилж байна.
Энэ зохицуулалтын хүрээнд өнөөдөр буюу наймдугаар сарын 5-нд улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9 гэсэн сондгой тоогоор төгссөн автомашинууд 50 мянган төгрөгийн дүнтэй шатахуун авах боломжтой.
Түр зохицуулалт наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд:
- 0, 2, 4, 6, 8 буюу тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд наймдугаар сарын 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд;
- 1, 3, 5, 7, 9 буюу сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд наймдугаар сарын 5, 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд шатахуун авах хуваарьтай.
Иймд жолооч нарыг автомашины улсын дугаарынхаа харгалзах өдрүүдэд шатахуун түгээх станцаар үйлчлүүлж, тогтоосон зохицуулалтыг мөрдөхийг зөвлөж байна.







